Сүүлийн үед HD, Full HD гэх үгнүүд их сонсогдох болсоны зэрэгцээ Blu Ray гэдэг үг их яригдах болсон. Энэ нь яг юу вэ гэхээр:
lu-ray нь Apple, Dell, Hitachi, HP, JVC, LG, Mitsubishi, Panasonic,
Pioneer, Philips, Samsung, Sharp, Sony, TDK, болон Thomson зэрэг
дэлхийн томоохон электрон бараа үйлдвэрлэгчдийн нэгдмэл групп болох
Blu-Ray Disk Association-с гаргасан оптик дискний форматын дараагийн
үеийн диск юм.Уг формат нь өндөр нягтралтай видео болон аудио файлыг
хуулж,дахин бичих,тоглуулахаас гадна их хэмжээний мэдээлэл хадгалах
боломжтой.
Уг формат нь энгийн DVD дискнээс дор хаяж 5 дахин их хэмжээтэй байх
бөгөөд нэг давхаргад 25Gb,хоёр давхаргад 50Gb мэдээлэл хадгалах
боломжтой болж байгаа юм.Энэхүү их хэмжээний багтаамж нь дэвшилтэд
аудио болон видео кодекуудыг ашигласан нь хэрэглэгчдэд урьд өмнө нь
байгаагүй өндөр чанарын дуу дүрсний мэдрэмжийг хүргэдэг.
Одоо бидний хэрэглэж байгаа DVD,DVD-R,DVD+R,DVD-RW болон DVD-RAM нь
улаан лазерын тусламжтай уншиж бичдэг.Харин энэхүү шинэ формат нь
цэнхэр ягаан лазерыг хэргэлдаг учраас Blu-Ray гэж нэрлэжээ. Цэнхэр
ягаан лазер нь 405 нанометр хэмжээтэй нь 650 нанометр хэмжээтэй өмнөх
улаан лазераас харьцангуй нарийхан байгаан лазерын нарийн тусгалтай
болгодог.Энэ нь мэдээллүүдийг улам нягт нарийн хэмээнд хадгалах ба бага
зай эзэлсэнээр CD,DVD-тэй ижил хэмжээтэй ч харьцангуй их хэмжээний
өгөгдөл хадгалж болно.
Pioneer группын сүүлд гаргасан судалгаагаар давхаргын тоог 20 болтол
ихэсгэж 500Gb хүртэлх хэмжээний мэдээллийг ганцхан диск дээр багтааж
болно гэжээ.Blu-Ray нь одоогийн байдлаар дэлхийн тэргүүлэгч хэрэглээний
электроник,компьютер,дуу билэг,видео тоглоом болон хөгжмийн 200 гаруй
компаниудиар дэмжигдэж байгаа бөгөөд Голливүүдийн бүх кино студиуд
дэмжиж байгаа юм.
Blu Ray бичигч
Мэдээж энэ их багтаамжтай эд дээр өндөр чанартайгаар бичихийн тулд
бичигч байх шаардлагатай. Энэ нь гадаадын зах зээлд аль хэдийн нэвтэрсэн
бөгөөд монголд байгаа эсэхийг нь ёстой мэдэхгүйм байна.Бичигчийн хувьд
одоогоор 2x, 4x, 6x гэсэн хурдны сонголттойгоор бичиж байгаа бөгөөд
э-худалдааны сайт дээрээс үнийг нь харвал гайгүй л үнэтэй юм байна.
Монголд бол ойролцоогоор 100.0мянгаар л зарагдах юм шиг байна.